2016 оны хүний нөөцийн тайлан

2016-12-21

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЙЛАН

 

2016.12.01

 

  • ТАЗ-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар хуралдаанаар батлагдсан чиглэлийн хүрээнд хийсэн ажлын тайлан

 

  1. Төрийн албаны тухай хууль, Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан тогтоол журам зааварт нийцүүлж байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар авсан арга хэмжээ, үр дүн

Дундговь аймгийн Газрын алба нь аймгийн Засаг даргын 2003 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 22 дугаар захирамжаар байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 35-р захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  болон ажиллаж байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар газрын дарга, Газрын удирдлагын хэлтэс, Барилга, хот байгуулалтын хэлтэстэй,  газрын мэргэжилтэн 7, барилгын мэргэжилтэн 4, гэрээт ажилтан 1, ахлах нягтлан бодогч, Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн, жолооч, үйлчлэгч гэсэн орон тоотойгоор батлагдсан ба нийт 17 албан хаагч ажиллаж байна.

Хөдөөгийн 14 сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал /Байгаль орчны ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил хавсран гүйцэтгэдэг/ ажиллаж, тэднийг албаны зүгээс мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж  ажилладаг.

            Тус байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг 2013 онд боловсруулсан ба уг төлөвлөгөөг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын стратеги төлөвлөгөөтэй уялдуулж 2017 оны 01 дүгээр улиралд шинэчлэн боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

2, Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, байгуулагын дотоод журам, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхэд  хууль тогтоомж, журам зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, түүнд тавих хяналтыг сайжруулах  талаар авсан арга хэмжээ, үр дүн

 

Байгууллагын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгууллагын ёс зүйн хороо болон дүрмийг  шинэчилэн баталсан. 2016 онд ёс зүйн зөрчил гаргасан төрийн захиргааны албан хаагч байхгүй байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 тоот тушаалаар Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус газрын албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажлын хэсэг байгуулж  ТАЗ-ийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу боловсруулан тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай  шаардлагад ажлын байрны тодорхойлолтыг нийцүүлэн шинэчлэн баталсан. Албан хаагчийн тавигдах шаардлага дээр Монгол бичгийн зөв бичгийн дүрмийг эзэмшсэн байх гэсэн шаардлагыг тусгасан ба албан хаагчдын  монгол хэл бичгийн мэдлэгийн түвшинг 100 хувьд хүргэж ажиллалаа.     

3, Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжуулалт, төрийн албан хаагчдын нөөцийн сан бүрдүүлэлт, төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан гаргалт, хэрэглээ, үр дүн

Албан хаагчдын хувийн хэргийг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу хувийн хэргийг бүрдүүлж, тухай бүр баяжилт хийн ажиллаж байна.  Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэн авдаг Хүний нөөцийн мэдээлийн систем HRMS программд албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг жил бүр оруулж ТАЗ-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн мэргэжилтэнд хүлээлгэн өгч, өөрчлөлт шинэчлэлтийг тухай бүр оруулж байна.

4, Төсвийн шууд захирагч, менежер болон төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хариуцлага тооцох талаар авсан арга хэмжээ, ажилтнуудын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшуулалын тогтолцоо, түүний хэрэгжилт

Аймгийн Засаг даргатай 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үр дүнгийн гэрээг байгуулсан ба хэрэгжилтийг гаргаж аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн.

Газрын даргын ГХГЗЗГазартай байгуулсан 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Газрын харилцааны чиглэлээр 9 гол зорилтын 125 ажил үйлчилгээ, БХТөвтэй байгуулсан гэрээнд 8 хөтөлбөрийн хүрээнд 44 ажил үйлчилгээ төлөвлөгдсөн байна. Газрын харилцааны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг холбогдох мэргэжилтнүүдээс авч нэгтгэн  ГХГЗЗГ-т  2016 оны  11 дүгээр сарын 18–ны өдрийн 1/324 дугаар албан тоотоор,  Барилгын хөгжлийн төвтэй байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг гаргаж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр файлаар тус тус хүргүүлсэн. 

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн  жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний арга хэмжээнүүдийг холбогдох мэргэжилтнүүдэд хуваарилж үр дүнгийн гэрээнд тусгуулан төрийн захиргааны албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг  2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан.

Албан хаагчид үр дүнгийн гэрээний биелэлтийг шинэчлэгдсэн журмын дагуу хагас жилээр 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ярилцлагын хэлбэрээр удирдлагад тайлагнасан ба  бүтэн жилийн гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн болно.

Мөн албан хаагчдаас ажилчдын сэтгэл ханамжийн судалгааг авч дүнг нэгтгэж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар албан хаагчдад танилцуулсан.

5, Сумын болон салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, түүний хэрэгжилт, Байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх  стратеги, түүний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх журам, ажилтан, албан хаагчдыг сонгон шалгаруулалт, томилгооны зөрчилгүй ажилласан байдал, үр дүн

Тус байгууллага нь хүний нөөцийг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж, бэлтгэх, шилж сонгох, байршуулах, ажилд нь дадлагажуулж мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг 2014 онд боловсруулж, хөтбөрт тусгасны дагуу жил бүр албан хаагчдынхаа сургалтын хэрэгцээг тодорхойлж сургалтын төлөвлөгөө боловсруулан даргаар батлуулж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.                                        

                                                                                                                 График 1

Байгууллагын албан хаагчдын 7 нь буюу 41 хувь нь эмэгтэй, 10 нь буюу 59 хувь нь эрэгтэй /график 1-ээр харуулав/, насны ангилалаар нь авч үзвэл 70 хувийг 35 хүртэл насны залуучууд, 24 хувийг 36-50 настай буюу дунд насны хүмүүс, 6 хувийг 51-60 настай буюу ахимаг насны хүмүүс /график 2-оор харуулав/ тус тус эзэлж байна.

                                                                                                                                                        

                                                                                                     График 2

Боловсролын байдлаар нь авч үзвэл нийт албан хаагчдын 13 албан хаагч буюу 80 хувь нь дээд боловсролтой хүмүүс байгаа бөгөөд тэдгээрийн 2 мэргэжилтэн буюу 16 хувь нь магистрын, 11 албан хаагч нь бакалаврын зэрэгтэй, албан хаагчид ажиллаж байгаа ба томилгооны зөрчилтэй албан хаагч байхгүй болно.

Тус байгууллагын Барилга угсралт, техник хяналт хариуцсан мэргэжилтний сул орон тооны захиалгыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/149 дугаар албан тоотоор Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн ба ажлын байрны шаардлагыг тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан захиалгаар хүргүүлсэн болно. Тухайлбал ажилласан жил, ажлын туршлага, ур чадвар дээр тавигдах шаардлага тусгасан.

Сул орон тооны зар, сонгон шалгаруулалт явуулах талаар байгууллагын  мэдээллийн самбар болон  цахим хуудас болох dundgovi.gazar.gov.mn, dundgovi.gov.mn сайтууд мөн “Дундговь аймгийн ГХБХБГазар” гэсэн байгууллагын албан ёсны facebook хуудсанд  мэдээ мэдээллийг тухай бүрд нь байршуулж ажиллалаа.  

 

 

6, Төрийн албаны мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр,Төрийн албаны тухай хуулийн 33.6 дахь заалтын дагуу байгууллагын боловсон хүчний хэрэгцээг тодорхойлж уг хэрэгцээг хангах, талаар авч буй арга хэмжээ, “Төрийн албан хаагчийн сургалт” “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрүүдийг боловсруулж тэдгээрийг жил, жилийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа байдал, үр дүн

Тус байгууллагын  “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр” –ийн дагуу төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг 2016 оны 2 дугаар улиралд тодорхойлсон. Сургалтын хэрэгцээг тодорхойлоход албан хаагчдын 70 хувь нь албан тушаалын чиг үүргийн дагуу сургалтанд хамрагдах хүсэлттэй уялдуулан сургалтын төлөвлөгөө боловсруулсан ба төлөвлөгөөний дагуу сургалтанд хамрагдаж байна. Тухайлбал:  Геодези, зураг зүй хариуцсан мэргэжилтэн Ж.Элбэгзаяа нь Геодезийн инженерийн 30 хоногийн сургалтанд мөн Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Нэргүй барилгын инженерээр тус тус мэргэжил дээшлүүлж байна. Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Газрыг фотомониторингийн аргаар үнэлэх” сэдэвт сургалтанд мэргэжилтэн Ж.Элбэгзаяа 15 сумын газрын даамлуудын хамт, “Гэр хорооллыг дахин төлөвлөх” сэдэвт сургалтанд хэлтсийн дарга Б.Рэнцэндорж нар тус тус хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд тухайн сургалтын сэдвийн хүрээнд бүсад мэргэжилтнүүдэд мэдээлэл хийж хэвшсэн.  Төрийн албан хаагч бүр суралцагч-сургагч болох зорилгоор долоо хоног бүрийн пүрэв гарагийн 16.00 цагт байгууллагын “Хуулийн цаг”-аар хэлтсүүд хуулийн талаарх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Мөн 2016 оны 03 дугаар сард  жил бүр зохион байгуулагддаг газрын даамлуудын сургалт болон барилгачдын зөвлөгөөнийг тус тус зохион байгуулсан болно.

Тус газрын даргын 2015 оны А/73 дугаар тушаалаар байгууллагын  “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг  шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу буцалтгүй тусламж, тэтгэмж, шинэ жил, хүүхдийн баяраар албан хаагчдын хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан. Дотоод журмын дагуу албан хаагчдын ар гэрт нийт 2,500,000 төгрөгийг зарцуулсан байна.

7, Байгууллагын үйлчилгээний /үйл ажиллагаа, хүний нөөц, Худалдах авах ажиллагаа, төсөв санхүүгийн/ нээлттэй ил тод байдлыг хангах шалгуур үзүүлэлтийг хангах, байгууллагын үйл ажиллагаанд албан хаагчдын болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цахим  засаглалыг бий болгох талаар авсан арга хэмжээ, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчилсан байдал, үр дүн

Төрийн үйлчилгээг шударга, чирэгдэлгүй үйлчилэхэд анхаарч, ажлын цаг ашиглалтанд хяналт тавин ажилаллаа.Төрийн байгууллага, албан хаагчдын хүнд суртал, чирэгдлийг багасгах зорилгоор байгууллагын эрхэм зорилго, албан тушаалтан, ажилтны овог нэр, хариуцсан ажлын чиг үүрэг, утасны дугаар зэрэг мэдээллийг мөн төсөв санхүүгийн мэдээ мэдээлэл, тайлан, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгахад төлөх хураамжийн хэмжээг хүснэгт хэлбэрээр гаргаж Засгийн газрын тогтоолын хамт иргэдэд нээлттэй болгох үүднээс өрөөнүүдийн гадна талд байрлуулсан. Мөн аймгийн Засаг дарга аймаг, сумдын төвд “Газрын тухай хууль”,  “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”, “Газрын төлбөрийн тухай хууль” болон эдгээр хуулийг хэрэгжүүлэх талаар гарсан журам заавруудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар байгууллагын веб сайт www.dundgovi.gazar.gov.mn хуудас болон байгууллагын facebook хуудас мөн цахим бирж програм хангамжид мэдээллийг тогтмол шинэчлэн газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зар сурталчилгааг байршуулан ажиллаж байна.

Мөн орон нутгийн Цоглог телевиз, Дундговь телевизээр зар мэдээг 7 хоног бүр шинэ мэдээллийг цацан ажиллаж байна. Орон нутгийн телевизээр газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийн зөрүүтэй мэдээний талаар нэвтрүүлэг болон шторк хийж сард 3-4 удаа сурталчлан ажилласан байна.

            Газрын харилцааны үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэйгээр сурталчлах, таниулах, төрийн үйлчилгээний дамжлага үе шатыг багасгах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сайнцагаан суманд, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дэлгэрцогт суманд тус тус  зохион байгуулсан. Дээрх өдөрлөгийн үеэр Газрын удирдлагын хэлтсээс иргэдэд газар эзэмшил, өмчлөл, газрын төлбөрийн мэдээллийг 100 гаруй иргэнд өгч, кадасрын зургаар үнэ төлбөргүй үйлчилж, 300 гарын авлагыг тараалаа. Тус байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлтийг 18 иргэнээс авч санал асуулгын нэгтгэлийг гаргасан болно.

 

         8,   Байгууллагын хэмжээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар авч байгаа шинэлэг арга хэмжээ, ажлын сайн арга туршлага, тэдгээрийг үйл ажиллагааныхаа үр дүн, үр нөлөөг дээшлүүлэхэд ашиглаж байгаа байдал

Газрын харилцааны ажилтны өдрийг угтаж, нийгмийн эмзэг бүлгийн айл өрх, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, өндөр настан,  хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд "Дэлхийн зөн" ОУБ, "Улаан загалмайн нийгэмлэг"-тэй хамтран ахуйн болон эд материалын тусламж дэмжлэг үзүүлж, Газрын харилцааны талаар мэдээлэл өгч, 7 иргэнд 0,49 га газрыг өмчлүүлэхээр аймгийн Засаг даргын шийдвэр гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажлыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.  

  Description: DSCN3606.JPG        

Мөн газрын кадастрын Лэнд менежер-2 програм хамгамж Газрын харилцаа геодези зураг зүйн газрын  даргын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн А/125 тушаалаар аймгийн төв болон Сайнцагаан сумын хэмжээнд  нэвтэрч, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Аймгийн хэмжээнд 15 сумын Сайнцагаан, Эрдэнэдалай сумдын газрын даамал бие даасан орон тоогоор ажиллаж байна.  Дээрх сумдын газрын даамлуудыг сургалтанд хамруулж компьютер тоног төхөөрөмжөөр ханган LM2 програм хангамж нэвтэрсэн ба бусад сумдын хувьд газрын даамлын орон тоог хавсран гүйцэтгэдэг  тул LM2 програм хангамж нэвтрэхгүй хүндрэл бэрхшээл тулгарч байна.

            “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх" ажил болон Лэнд менежер програм хангамжийг нэвтэрүүлэх ажлын хүрээнд иргэн, ААНБ-ын  эзэмшил газар нь газар дээрээ  зөрүүтэй байгаа 270 нэгж талбарын суурин судалгааг хийж ард иргэдэд  мэдээллийг телевиз болон цахим хуудсаар мэдээллэж, зөрүүтэй  байгаа эзэмшил газрын  мэдээллийг ангилан, 231 иргэн, ААНБ-д зөвшөөрөлгүй эзэмшиж буй газраа чөлөөлөх хугацаатай  мэдэгдлийг өгч  эхний 11-400 м2 хооронд зөрүүтэй байгаа нэгж талбарыг эзэмшигч иргэн ААН, байгууллагуудын хүсэлтээр 51 иргэнд 2.98 га, 5 төрийн байгууллагад 5.08 га, 5 аж ахуй нэгжид 0,49 га нийт 61 иргэн, аж ахуй нэгжид 8.558 га газрыг аймгийн Засаг даргын захиармжаар эзэмшүүлж Лэнд менежер-2 програмд мэдээллийг  бүртгэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгож ажилласан. Мөн зөвшөөрөлгүй эзэмшиж буй 3 иргэний 0,14 га, 2 аж ахуй нэгжийн 1,2 га газрыг чөлөөлүүлж зөрчлийг арилгуулж ажиллалаа.

 

Тайлан гаргасан:

ГХБХБГ-ын мэргэжилтэн                               Д.Болорчимэг

Хянасан:

                        ГХБХБГ-ЫН ДАРГА                                        Э.ЧАГНААДОРЖ

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР