Барилга байгууламжийг байнгийн ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулах:

2021-12-01
  1. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл
  2. Газар олгосон тухай шийдвэр
    1.  газар ашиглах, эзэмших гэрээ
    2. газар ашиглах, эзэмших гэрчилгээний хуулбар
  3. Техникийн нөхцлүүд:
    1. дулаан
    2. цэвэр, бохир ус
    3. цахилгаан хангамж
    4. холбоо радио хангамж
  4. Инженер геологийн дүгнэлт
  5. Зураг төслийн байгууллагын тусгай зөвшөөрөл
  6. Магадлалаар баталгаажсан барилгын ажлын зураг, төсөв
  7. Магадлалын ерөнхий дүгнэлт /хавсралт/
  8. Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл
  9. Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээнүүд:
    1. зураг төсөл боловсруулах гэрээ
    2. барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ
    3. захиалагчийн хяналтын гэрээ
  10. Хариуцан бариулагчийг томилсон тухай гүйцэтгэгч байгууллагын даргын тушаал,
  11. Захиалагчийн хяналт хийх төлөөлөгчийг томилсон тухай захиалагч байгууллагын даргын тушаал
  12. Барилгын тэг тэнхлэг тавьсан акт, түүнийг тавихад гаргасан зай хэмжээний зураг
  13. Захилагч гүйцэтгэгчээр батлуулсан талбайн зохион байгуулалтын зураг
  14. Зохиогчийн хяналт хийлгэх талаар зураг төслийн байгууллагатай хийсэн гэрээ
  15. Захиалагчийн хяналт тавих инженерийн дипломын хуулбар
  16. Барилга бариулах инженерийн дипломын хуулбар
  17. Байгаль орчны дүгнэлт
  18. Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл /улаан журнал/
  19. Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн ил, далд ажлын актуудыг фото зургаар баталгаажуулсан байх /Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 105 дугаар тушаалын хавсралт/
  20. Тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт / Цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжид хийсэн туршилтын актыг захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд хамтарч үйлдсэн байна/
  21. Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт
  22. Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт
  23. Барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл /Барилга, байгуулажмийн угсралтын үед ажлын зургаас өөрчлөгдсөн ажил бүрт зураг зохиогчоос зөвшөөрөл авч өөрчилсөн ажлын зургийн эх хувь./
  24. Барилга угсралтын ажилд хэрэглэсэн материал, төмөрбетон бетон хийц эдлэлийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаат сертификат, лабораторийн дүгнэлтүүд /монгол орчуулгатай байх/
  25. Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын баримт бичиг /захирамж, гишүүдийн саналын хуудас, хурлын тэмдэглэл, үүрэг даалгаврын биелэлт/

 

Ил далд ажлын актууд

  1. Улаан шугамыг шалгаж, тэг тэнхлэг тавьсан акт
  2. Суурийн нүх ухсан акт
  3. Суурь хийсэн акт
  4. Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт
  5. Цутгамал төмөрбетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт
  6. Хана сууринд төмөрбетон бүс хийсэн акт
  7. Төмөрбетон зүрхэвч цутгасан акт
  8. Угсармал бетон,төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт
  9. Хананд салхивч, утааны суваг хийсэн акт
  10. Төмөр бүтээцийг угсарч гагнасан акт
  11. Дотор халаалтын системийг угсарсан сорилтоор шалгасан акт
  12. Дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт
  13. Гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт
  14. Дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан акт
  15. Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт
  16. Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгасан акт
  17. Дулааны зангилгаа, ус халаагчийг угсарсан акт
  18. Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт
  19. Модон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт
  20. Дээврийн ажил гүйцэтгэсэн акт
  21. Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчиласан акт
  22. Тагт, карнизны төмөр хавтанг бэхэлсэн  акт
  23. Дулаан /дуу/ тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт
  24. Шалны ажил гүйцэтгэгсэн акт
  25. Заслын ажил гүйцэтгэсэн акт
  26. Барилгын гадна цахилгааны шугамыг хийсэн акт
  27. Дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт
  28. Тоног төхөөрөмжийн суурь хийсэн ба тоног төхөөрөмжийг байрлуулжугсарсан акт
  29. Тоног төхөөрөмжинд цахилгаан холболт газардуулга хийсэн акт
  30. Тоног төхөөрөмжүүдэд контур газардуулга хийсэн, шалгасан акт
  31. Барилгад аянга зайлуулагч хийсэн, туршсан акт
  32. Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн акт
  33. Хүн ба тээш зөөврийн лифтийн тоног төхөөрөмжийг угсарсан, шалгаж туршсан акт
  34. Лифтийн цахилгаан холболтыг хийсэн шалгасан акт
  35. Лифтийг гүйцэтгэгч байгууллагаас хүлээлгэж өгсөн акт
  36. Гадна зам талбай, тохижилт хийсэн акт
  37. Барилга байгууламжийн геодезийн ажлыг хүлээлцсэн акт
  38. Хуванцар хоолойн багцаас түүвэрчилсэн аргаар шалгалт хийх акт
  39. Голын гидротехникийн барилга, байгууламжийн ажил гүйцэтгэсэн акт
  40. Галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцсэн акт
  41. Хаалга, цонхны ялуу суулгасан акт
  42. Угсармал төмөр бетон хучилт хийсэн акт
  43. Угсармал төмөр бeтон дам нуруу, багана угсарсан акт

​ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР