Өргөдөл, гомдлын шийдвэрлэлийн 2017 оны тайлан

2018-01-04

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ ИРГЭДЭЭС ГАРГАСАН ӨРГӨДӨЛ,

ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛИЙН   2017 ОНЫ ТАЙЛАН

2018.01.03                                                                                                    Сайнцагаан сум

                                                                                 

Нэг. Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар  зохион байгуулсан ажил:

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдээс амаар, бичгээр болон цахим сүлжээ, утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд тавих дотоодын хяналтыг сайжруулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийн дагуу байгууллагаас гаргасан олон нийтэд хамааралтай  дүрэм, журам, санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах утас, хаягийг мэдээллийн самбарт байршуулж, өргөдөл гомдлыг  хуулийн хугацаанд  шуурхай шийдвэрлэхэд анхаарч  ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Аймгийн Засаг даргын тамгын газрын Олон нийттэй харилцах албанд цахим программд 7 санал, гомдлыг хүлээн авч  холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уламжлан 100 хувь шийдвэрлэгдсэн байна.  

Хоёр.  Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол түүнд тусгагдсан асуудал, шийдвэрлэсэн байдал:

Иргэдээс 184 санал, өргөдөл, гомдол бичгээр ирүүлсний 171 өргөдөл гомдлыг буюу 93 хувийг шийдвэрлэсний 11 өргөдлийг хугацаа хэтэрч шийдвэрлэсэн байна. 13 өргөдлийн хуулийн хугацаа болоогүй ба судалгааны шатанд байна.

Иргэдээс тус байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан санал, өргөдөл, гомдлын нийт  12 буюу  6% нь хүсэлт,  2 буюу  1 % нь санал, 5 буюу 3%-ийг  гомдол, 172 буюу  90%-ийг  өргөдөл тус тус эзэлж өргөдөл  давамгайлсан бүтэцтэй байна.   Мөн 184 нь бичгээр, 7 нь цахимаар ирсэн байна.

Нийт өргөдөл гомдлыг агуулгаар  ангилж үзвэл:

1.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нийт 191 өргөдлөөс:

   Хүсэлт                                                                                                                            

 

12

   Өргөдөл

172

   Санал

2

   Гомдол

   5

  • Барилгын комисс ажиллуулах, ажил эхлүүлэх зөвшөөрөл /барилгын асуудлаар/
  • Газар эзэмших, өмчлөхтэй холбоотой
  • Газрын маргааны асуудлаар
  • Газар эзэмших гэрээ сунгуулах асуудлаар
  • Газрын хэмжээ өөрчлөхтэй холбоотой
  • Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой

 

21 /12%

 

81/ 47%                                        17/ 10%                       10/  6%                                                24/ 14%                                                 19/ 11%

 

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017 онд  иргэдээс ирүүлсэн  өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

 

 

 

 

 

Байгууллагын нэр

 

 

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэлт

  Шийдвэрлэл-тийн /%/

 

Шийдвэрлэж хариу өгсөн

 

Бусад байгууллагад шилжүүл

сэн

 

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэ

сэн

 

Хугацаа болоогүй

1

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

191

173

5

11

13

90%

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017 онд  иргэдээс ирүүлсэн  өргөдөл, гомдол /хэлбэрээр/

 

 

 

 

Байгууллагын нэр

 

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Үүнээс

Бичгээр

Цахим хэлбэрээр

 

Утсаар

 

Бусад

1.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

191

184

7

-

-

 

 

 

 

 

 

 

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР