Иргэдээс гарсан өргөдөл, гомдлын шидвэрлэлтийн 2018 оны эхний хагас жилийн тайлан
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ
БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ ИРГЭДЭЭС ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН
ШИЙДВЭРЛЭЛИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
2018.06.19
Нэг. Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар зохион байгуулсан ажил:
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдээс амаар, бичгээр болон цахим сүлжээ, утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд тавих дотоодын хяналтыг сайжруулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Байгууллагаас гаргасан олон нийтэд хамааралтай дүрэм, журам, санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах утас, хаягийг мэдээллийн самбарт байршуулж, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Аймгийн Засаг даргын тамгын газрын Олон нийттэй харилцах албанд цахим програмд 4 санал, гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтанд уламжлан 100 хувь шийдвэрлэж ажилласан.
Хоёр. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол түүнд тусгагдсан асуудал, шийдвэрлэсэн байдал:
Иргэдээс 106 санал, өргөдөл, гомдол бичгээр ирүүлсний 77 өргөдөл гомдлыг буюу 73 хувийг шийдвэрлэсэн бөгөөд хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл байхгүй байна. 29 өргөдлийн хуулийн хугацаа болоогүй ба судалгааны шатанд байна.
Иргэдээс тус байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан санал, өргөдөл, гомдлын нийт 14 буюу 13 хувь нь хүсэлт, 2 буюу 2 хувийг гомдол, 90 буюу 85хувийг өргөдөл тус тус эзэлж байгаа ба өргөдөл давамгайлсан бүтэцтэй байна.
Нийт өргөдөл, гомдлын 102 өргөдөл бичгээр, 4 өргөдөл утсаар ирсэн байна.
Нийт өргөдөл гомдлыг агуулгаар ангилж үзвэл:
1. |
|
Нийт 106 өргөдлөөс: Хүсэлт |
14 |
Өргөдөл |
90 |
||
Санал |
- |
||
Гомдол |
2 |
||
|
15 /14%
40/ 38% 5/ 4% 6/ 6% 20/ 19% 6/ 6%
|
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал
№ |
Байгууллагын нэр |
Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо |
Шийдвэрлэлт |
Шийдвэрлэл-тийн /%/ |
|||
Шийдвэрлэж хариу өгсөн |
Бусад байгууллагад шилжүүл сэн |
Хугацаа хэтрүүлж шийдвэрлэ сэн |
Хугацаа болоогүй |
||||
1 |
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар |
106 |
73 |
- |
- |
29 |
73 |
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол /хэлбэрээр/
№ |
Байгууллагын нэр |
Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо |
Үүнээс |
|||
Бичгээр |
Цахим хэлбэрээр |
Утсаар |
Бусад |
|||
1. |
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар |
106 |
102 |
- |
4 |
- |
Тайланг бичсэн:
ГХБХБГ-ын мэргэжилтэн Д.Болорчимэг