Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт

2018-11-01

                                       АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ИРҮҮЛСЭН

                                                  ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

 

                                                                                                                                                                     2018.10.30

Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АТГ-ын баг тус аймгийн ЗД-ын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлагууд болон зарим сумдын ЗДТГ-уудад 2017 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтын явцад гарсан зөрчил дутагдлыг  зөвлөмжөөр ирүүлсний хамааралтай заалтуудын хэрэгжилтийг гаргаж байна.

Зөвлөмж 4. Төрийн албан хаагчдыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсний улмаас төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа зөрчлийг давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хууль, Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэх.

2017-2018 онд 1 төрийн албан хаагчийг хуульд заасан үндэслэлийн дагуу ажлаас халсан, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсний улмаас төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан  тохиолдол гараагүй болно.

Зөвлөмж 6. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хариуцан болон хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээг зохион байгуулах, биелэлтийг хангаж ажиллах, үр дүнг цахим хуудсанд байршуулах, олон нийтэд мэдээлэх ажлыг хэвшүүлэх.

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор зорилт тус бүрт арга хэмжээ төлөвлөж тус байгууллагын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2019 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулж, даргаар батлуулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөний 2017 оны хэрэгжилтийг 2018 оны 01 дүгээр сард аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаад мөн ГЗБГЗЗГазарт, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Эрх бүхий албан тушаалтныг үнэлсэн тухай тайланг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст тус тус хүргүүлсэн.

Тус байгууллагын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2019 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” болон төлөвлөгөөний хэрэгжилтийг байгууллагын мэдээллийн самбар болон н цахим хуудсанд байршуулсан.

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчилгээний чанар, хүртээмж, хүнд суртал, чирэгдлийг багасгах зорилгоор байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, хүний нөөц, санхүүгийн улирлын тайлан болон санхүүгийн хяналтын тайланг /аймгийн Аудитын газраас тус байгууллагын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд  хийсэн аудитын дүгнэлт/ байгууллагын facebook хуудас болон байгууллагын цахим хуудас болох www.dundgovi.gazar.gov.mn хаягт байршуулж, тухай бүр шинэчлэн ажиллаж байна. 

Зөвлөмж 7. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, мэдээллийн цахим сан үүсгэж үйл ажиллагаандаа ашиглах замаар үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг хэвшүүлэх.

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг   байгууллагын цахим хуудас болох www.dundgovi.gazar.gov.mn хаягт болон facebook хуудсанд байршуулан иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна. Тухайлбал: Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламж, засварын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэж, тайланг тухай бүр цахим хуудсанд байршуулдаг.

Мөн тус байгууллагын мэргэжилтнүүдийн хариуцсан ажлын чиглэлээр 2012 оноос хойшхи тайлан мэдээгээр мэдээллийн сан үүсгэж цахим архив үүсгэсэн ба тайлан мэдээ гаргахдаа өмнөх оны мэдээлэлтэй харьцуулан дүн шинжилгээ хийх, тайлан мэдээг нэгтгэх зэрэгт цахим архивыг ашиглаж байна.

Байгууллагын үйл ажиллагаа болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх нөхцлийг бүрдүүлж иргэд цахимаар санал  өгөх тогтолцоог бүрдүүлсэн.

Зөвлөмж 8. Сахилга, ёс зүйн зөрчил болон өргөдөл, гомдолд дүн шинжилгээ тогтмол хийх, зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, ил тод байдлыг хангах арга хэмжээ авч ажиллах.

Тус байгууллагын даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгууллагын ёс зүйн хороог байгуулж  холбогдох дүрэм, журмын дагуу ажиллаж байна.  2018 онд төрийн захиргааны албан тушаалтанд хандаж 2 иргэнээс гомдол ирүүлсний дагуу байгууллагын ёс зүйн хороо хуралдаж  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ авсан.

Зөвлөмж 13. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтын тогтолцоог сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан нөхцлийг илрүүлэн тогтоох, үр дагаврыг арилгах талаар бодитой арга хэмжээ авах.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдээс амаар, бичгээр мөн цахим сүлжээ, утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд тавих дотоодын хяналтыг сайжруулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 133 дугаар тушаалын 08 дугаар хавсралтаар батлагдсан хариу өгөх мэдэгдлийн маягтаар хариуг хүргүүлдэг. Одоогоор аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас болох 7059106 утсанд 12 санал хүсэлт ирүүлсний 10-ыг  хугацаанд нь шийдвэрлэж холбогдох эзэнд хариуг өгсөн. Иргэдээс 171 өргөдөл бичгээр ирүүлсний 125 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 54 өргөдөлийн хугацаа болоогүй ба судалгааны шатанд байна.

 

Иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлын тайланг улирлаар болон бүтэн жилээр гаргаж аймгийн ЗДТГазарт хүргүүлж хэвшсэн ба 2018 оны 1, 2, 3 дугаар улирлын тайланг аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Баярмаад хүргүүлсэн.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР