Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр төслийн хэрэгжилтийн тайлан

2018-11-01

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

    2018.10.30                                                                                                                                                                       Дундговь аймаг

Хөтөлбөрийн агуулга

Гүйцэтгэл

1

 

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолын хавсралт

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2

Санхүүгийн эх үүсвэр

Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжийн хөрөнгө;

3

Хэрэгжүүлэгч байгууллага хэрэгжих нийт хугацаа

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нийт 2016-2023

1-р үе шат: 2016-2019 он

2-р үе шат: 2020-2023 он

4

Төсөл хөтөлбөрийн зорилтууд

Зорилт 1. шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх

Зорилт 2. төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 3. төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх

Зорилт 4. худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх

Зорилт 5. шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах;

Зорилт 10. шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх;

5

Зардал

Төсөв (нийт шаардагдах зардал)

-

Үүнд

Төсөв

(2018 он)

Гүйцэтгэл

Хувь

Багц 1

-

-

-

6

Төсөл хөтөлбөрийн зорилт

Ажлуудын биелэлтийг доорх талбарт бичнэ

1-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1: Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх

Хүрэх үр дүн 2: Олон улсын жишигт нийцсэн гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, нийтийн албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, хариуцлага тооцох арга, хэлбэрийг шинэчлэн тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

 

 

Хүрэх үр дүн 3: Нийтийн албаны ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг батлах, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, тайлагнах, хэлэлцүүлэх ажлыг хэвшүүлэх.

 

Хүрэх үр дүн 4: Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх.

Хүрэх үр дүн 5: Нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг давтан сургах боломжийг бү

2015 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу тус байгууллагын хуулийн үйлчлэлд хамаардаг 3 албан тушаалтны урьдчилсан мэдүүлэг, ажлаас чөлөөлсөн тушаал болон холбогдох бусад материалыг АТГ-аар хянуулж ирүүлсэн дүгнэлтийн дагуу албан тушаалд томилсон. АТГ-аас ирүүлсэн дүгнэлтийг байгууллагын цахим хуудсанд байршуулсан.

Төрийн захиргааны ТЗ-6-аас дээш  шатлалтай 2 албан хаагч болон Ахлах нягтлан бодогчийн урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч  Монгол улсын авилгатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээлэлийн систем болох www.meduuleg.iaac.mn сайтад  мэдээллийг хугацаанд нь оруулсан.

2018 онд урьдчилсан мэдүүлэг хянуулсан албан тушаалтан байхгүй ба цаашид Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг ХАСУМ-д хавсаргаж хянуулахаар хүргүүлж байх болно.

 

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолынын дагуу төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж биелэлтийг “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу үнэлж дүгнэн үнэлгээний мөрөөр арга хэмжээ авч байна.

2018 онд ажлын хариуцлага алдсан, албан үүргээ биелүүлээгүй, дотоод журам зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 6 албан хаагчид байгууллагын даргын тушаалаар холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/103 тоот захирамжаар батлагдсан тус аймгийн нийтийн албан тушаалтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус байгууллагын албан тушаалтанд хандаж 2 гомдол ирүүлснийг холбогдох хууль тогтоомж,  төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.3 дахь заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой нотлох баримт бүхий өргөдөл гомдол, мэдээллийг байгууллагын нээлттэй утас 70592555 утсанд хүлээн авдаг. Он гарсаар нээлттэй утсанд иргэдээс гомдол ирүүлээгүй байна. Албан тушаалтны авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой 2 гомдол ирүүлсний дагуу байгууллагын ёс зүйн хороогоор хэлэлцүүлж хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан болно.

 

Авилгатай тэмцэх газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулсан онлайн сургалтанд газрын дарга, ЭБАТ нар хамрагдсан. Аймгийн ЗДТГ-аас 2018 оны 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулсан “Төрийн албаны сахилга хариуцлага нэгдсэн зөвлөгөөн”-ий үеэр аймгийн ерөнхий ЭБАТ АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг заалт бүрээр танилцуулсан.

2-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1:  Эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох

Хүрэх үр дүн 2: Өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх

 

Хүрэх үр дүн 3: төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах

Газрын харилцааны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд ил тод, нээлттэйгээр сурталчлах, таниулах, сумын Газрын даамлын үйл ажиллагаанд дотоодын хяналт шинжилгээ хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сард төлөвлөгөөт сумдад ажиллана.  

 

 

Байгууллагын цахим хуудсаар иргэн, ААН, байгууллагаас санал, өргөдөл гомдол хүлээж авах нөхцөл боломж бүрдсэн ба Мэдээллийн сан, програм хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Солонго хяналт тавин ажиллаж байна. 2018 онд цахимаар өргөдөл, гомдол ирээгүй. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналаа ирүүлэх талаар байгууллагын цахим хаяганд байршуулж ирсэн саналыг төлөвлөгөөнд тусгасан. 2019 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг бичгээр болон цахимаар, байгууллагын нээлттэй утсаар авч байна.

2017 онд “Итгэлийн учиг” ТББ-тай хамтран байгууллагын  үйлчилгээний чанар хүртээмжийн байдлыг тодорхойлох зорилгоор хэрэглэгчийн үнэлгээг хийлгүүлж судалгааны дүгнэлтийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.

3-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1:  Санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх.

Хүрэх үр дүн 2: Аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах

 

 

 

 

 

 

 

 

4-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1:  Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх

 

Шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан ажиллаж байна. Тус байгууллагад одоогоор хэрэгжиж байгаа гадаадын зээл тусламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт болон төсөл, хөтөлбөр, арга хэмжээ байхгүй болно. Хувь хүн, хуулийн этгээдээс байгууллагад өгсөн хандив, тусламж байхгүй.

Аудитаар зөрчилгүй дүгнэгдсэн бөгөөд ямар нэгэн албан шаардлага, зөвлөмж өгөгдөөгүй болно. Аймгийн Аудитын газраас тус байгууллагын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд  хийсэн аудитын дүгнэлтийг www.dundgovi.gazar.gov.mn цахим хаягт байршуулсан.

Газрын дуудлага худалдааны 11 зарыг “Цахим бирж”  програм хангамжид бүртгэж 5 дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан.  Иргэд бүртгүүлээгүйн улмаас 4 газрын цахим дуудлага худалдаа явагдаагүй, мөн Газрын тухай хуулийн 33.2 дахь заалт, ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг олгох журам”-ын дагуу ялагч дуудлага худалдааны үнийг хугацаанд нь төлөөгүй тул газар эзэмшүүлэх дуудлага хүчингүй болсон. 1 газрын  дуудлага худалдааны бүртгэл явагдаж байна.

 

5-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1: Авлигатай тэмцэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх

 

Хүрэх үр дүн 2: хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгож, мэдүүлгийг цахим хэлбэрээр хүлээн авах

 

 

 

 

10-р зорилтын хүрээнд:

Хүрэх үр дүн 1: Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх

Авилгатай тэмцэх газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулсан онлайн сургалтанд газрын дарга, ЭБАТ нар хамрагдсан. Аймгийн ЗДТГ-аас 2018 оны 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулсан “Төрийн албаны сахилга хариуцлага нэгдсэн зөвлөгөөн”-ий үеэр аймгийн ерөнхий ЭБАТ АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг заалт бүрээр танилцуулсан.

Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төрийн захиргааны ТЗ-6-аас дээш  шатлалтай 2 албан хаагч болон Ахлах нягтлан бодогч, нийт 3 албан тушаалтны 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар хүлээн авч  Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийн систем болох www.meduuleg.iaac.mn сайтад   хуулийн хугацаанд нь оруулж, баталгааны хуудас ирүүлсэн бүртгэлийг хөтөлж, тусгай сейфэнд архивлан хадгалж байна.

Авилга, хээл хахуул, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээ хэрэгжүүлж, үнэнч шудрага, ил тод байдлыг ханган ажиллах хамт олны амлалт өгч  “Бид авилгагүй хамт олон” уриалгад бусад төрийн байгууллагуудыг уриалж хамт олноороо нэгдсэн.

7

Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд)

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласнаар төрийн үйлчилгээний нээлттэй байдал хангагдаж, цахим үйлчилгээг хөгжүүлэн чанар хүртээмжийг нь сайжруулж, төрийн албан хаагчийн хариуцлага дээшилж ингэснээр авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажилллагааг зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжируулах шаардлагатай гэж үзэж байна.

8

Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ

 

9

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт

Биелэлт дундаж

Зорилтын тоо

Зорилт 1

Зорилт 2

Зорилт 3

Зорилт 4

Зорилт 5

Зорилт 10

100 %

6

100 %

100 %

100 %

100%

100%

100%

10

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ (ЗГХЭГын үнэлгээ)

Нэгдсэн үнэлгээ

100 %

                         

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР