Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2016 онуудад хэрэгжүүлсэн арга хэмжээ төлөвлөгөөний хэрэгжилт

2018-10-31

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2017-2019 ОНУУДАД ХЭРЭГЖҮҮЛЭХ  АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

                                                                                                                                                                          2018.10.31

 

Үндэсний хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ

Арга хэмжээний хэрэгжилт

Хувь

1

4.1.1.1. Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх

Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох.

2015 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу тус байгууллагын хуулийн үйлчлэлд хамаардаг 3 албан тушаалтны урьдчилсан мэдүүлэг, ажлаас чөлөөлсөн тушаал болон холбогдох бусад материалыг АТГ-аар хянуулж ирүүлсэн дүгнэлтийн дагуу албан тушаалд томилсон. АТГ-аас ирүүлсэн дүгнэлтийг байгууллагын цахим хуудсанд байршуулсан.

100

2

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг гаргах, хянах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх

Төрийн захиргааны ТЗ-6-аас дээш  шатлалтай 2 албан хаагч болон Ахлах нягтлан бодогчийн урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч  Монгол улсын авилгатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээлэлийн систем болох www.meduuleg.iaac.mn сайтад  мэдээллийг хугацаанд нь оруулсан.

100

3

ХАСУМ-д хавсаргаж хүргүүлэх баримт бичгийн жагсаалтад Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг оруулах

2018 онд урьдчилсан мэдүүлэг хянуулсан албан тушаалтан байхгүй ба цаашид Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг ХАСУМ-д хавсаргаж хянуулахаар хүргүүлж байх болно.

100

4

4.1.1.3. олон улсын жишигт нийцсэн гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, нийтийн албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, хариуцлага тооцох арга, хэлбэрийг шинэчлэн тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх, хариуцлага тооцох

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолынын дагуу төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж биелэлтийг “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу үнэлж дүгнэн үнэлгээний мөрөөр арга хэмжээ авч байна.

2018 онд ажлын хариуцлага алдсан, албан үүргээ биелүүлээгүй, дотоод журам зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 6 албан хаагчид байгууллагын даргын тушаалаар холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан.

100

5

4.1.1.6. нийтийн албаны ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг батлах, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, тайлагнах, хэлэлцүүлэх ажлыг хэвшүүлэх.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/103 тоот тушаалаар батлагдсан “Аймгийн нийтийн албан тушаалтны ёс зүйн дүрэм”-ийг хэрэгжүүлэх

Аймгийн Засаг даргын 2016 оны А/103 тоот захирамжаар батлагдсан тус аймгийн нийтийн албан тушаалтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус байгууллагын албан тушаалтанд хандаж 2 гомдол ирүүлснийг холбогдох хууль тогтоомж,  төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.3 дахь заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно.

100

6

4.1.1.7. нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх.

Албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг шинэ арга хэлбэрт шилжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх.

Албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой нотлох баримт бүхий өргөдөл гомдол, мэдээллийг байгууллагын нээлттэй утас 70592555 утсанд хүлээн авдаг. Он гарсаар нээлттэй утсанд иргэдээс гомдол ирүүлээгүй байна. Албан тушаалтны авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой 2 гомдол ирүүлсний дагуу байгууллагын ёс зүйн хороогоор хэлэлцүүлж хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан болно.

 

100

7

4.1.1.10. нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх

Авлигын эсрэг хууль тогтоомжийн сургалтанд байгууллагын албан хаагчдыг хамруулах.

Авилгатай тэмцэх газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулсан онлайн сургалтанд газрын дарга, ЭБАТ нар хамрагдсан. Аймгийн ЗДТГ-аас 2018 оны 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулсан “Төрийн албаны сахилга хариуцлага нэгдсэн зөвлөгөөн”-ий үеэр аймгийн ерөнхий ЭБАТ АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг заалт бүрээр танилцуулсан.

100

Хоёр. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

8

4.1.2.4. эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох

Хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, сумдын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

Газрын харилцааны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд ил тод, нээлттэйгээр сурталчлах, таниулах, сумын Газрын даамлын үйл ажиллагаанд дотоодын хяналт шинжилгээ хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сард төлөвлөгөөт сумдад ажиллана. 

 

 

ХБ

9

4.1.2.6. өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх

Байгууллагын цахим хуудсаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах.

Байгууллагын цахим хуудсаар иргэн, ААН, байгууллагаас санал, өргөдөл гомдол хүлээж авах нөхцөл боломж бүрдсэн ба Мэдээллийн сан, програм хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Солонго хяналт тавин ажиллаж байна. 2018 онд цахимаар өргөдөл, гомдол ирээгүй.

100

10

Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг батлуулахад иргэдийн саналыг цахимаар болон бичгээр авч төлөвлөгөөнд тусгах

2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналаа ирүүлэх талаар байгууллагын цахим хаяганд байршуулж ирсэн саналыг төлөвлөгөөнд тусгасан. 2019 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг бичгээр болон цахимаар, байгууллагын нээлттэй утсаар авч байна.

100

11

4.1.2.7. төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах

Байгууллагуудын төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид, авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргаж хяналт тавих.

2017 онд “Итгэлийн учиг” ТББ-тай хамтран байгууллагын  үйлчилгээний чанар хүртээмжийн байдлыг тодорхойлох зорилгоор хэрэглэгчийн үнэлгээг хийлгүүлж судалгааны дүгнэлтийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.

100

Гурав. Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

12

4.1.3.1. Санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх.

“Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам” түүний хавсралт болон дэд цэсүүдэд тавигдсан мэдээлэл, түүний агуулга нь олон нийтэд ойлгомжтой байх.

Шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан ажиллаж байна.

100

13

Гадаадын зээл тусламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт болон төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрийн явц, гүйцэтгэлийг цахимаар хянах орчныг бүрдүүлж, нээлттэй, ил тод болгох, мэдээллийг сайжруулах.

Тус байгууллагад одоогоор хэрэгжиж байгаа гадаадын зээл тусламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт болон төсөл, хөтөлбөр, арга хэмжээ байхгүй.

-

14

Хувь хүн, хуулийн этгээдээс төсвийн байгууллагад өгсөн хандив, тусламж гэх мэт төсвийн бус орлого, түүний зарцуулалтыг мэдээлэх.

Хувь хүн, хуулийн этгээдээс байгууллагад өгсөн хандив, тусламж байхгүй.

100

15

4.1.3.7. аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах

Аудитын байгууллагын акт, дүгнэлт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Аудитаар зөрчилгүй дүгнэгдсэн бөгөөд ямар нэгэн албан шаардлага, зөвлөмж өгөгдөөгүй болно. Аймгийн Аудитын газраас тус байгууллагын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд  хийсэн аудитын дүгнэлтийг www.dundgovi.gazar.gov.mn цахим хаягт байршуулсан.

100

16

Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх.

Иргэн хуулийн этгээдэд учруулсан хохирол байхгүй болно.

-

Дөрөв. Худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

17

4.1.4.1. Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх

Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх.

 

Газрын дуудлага худалдааны 11 зарыг “Цахим бирж”  програм хангамжид бүртгэж 5 дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан.  Иргэд бүртгүүлээгүйн улмаас 4 газрын цахим дуудлага худалдаа явагдаагүй, мөн Газрын тухай хуулийн 33.2 дахь заалт, ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг олгох журам”-ын дагуу ялагч дуудлага худалдааны үнийг хугацаанд нь төлөөгүй тул газар эзэмшүүлэх дуудлага хүчингүй болсон. 1 газрын  дуудлага худалдааны бүртгэл явагдаж байна.

100

18

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байрлуулж, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулж, шалгаруулалтын талаар гарсан гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байх.

Иргэд бүртгүүлээгүйн улмаас 4 газрын цахим дуудлага худалдаа явагдаагүй, мөн Газрын тухай хуулийн 33.2 дахь заалт, ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг олгох журам”-ын дагуу ялагч дуудлага худалдааны үнийг хугацаанд нь төлөөгүй тул газар эзэмшүүлэх дуудлага хүчингүй болсон.

Шалгаруулалтын талаар иргэдээс гомдол мэдээлэл гараагүй.

100

 

19

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудсанд байршуулах.

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд хяналт шалгалт хийгдээгүй болно.

-

Тав. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах зорилтыг хангах чиглэлээр

20

4.1.5.5. Авлигатай тэмцэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх

Байгууллагуудын ЭБАТ-ыг  сургалтад хамруулах

Авилгатай тэмцэх газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулсан онлайн сургалтанд газрын дарга, ЭБАТ нар хамрагдсан. Аймгийн ЗДТГ-аас 2018 оны 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулсан “Төрийн албаны сахилга хариуцлага нэгдсэн зөвлөгөөн”-ий үеэр аймгийн ерөнхий ЭБАТ АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийг заалт бүрээр танилцуулсан.

100

21

4.1.5.14. хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгож, мэдүүлгийг цахим хэлбэрээр хүлээн авах

Мэдүүлгийг цахим хэлбэрээр авах тогтолцоонд бүрэн шилжүүлэх

Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төрийн захиргааны ТЗ-6-аас дээш  шатлалтай 2 албан хаагч болон Ахлах нягтлан бодогч, нийт 3 албан тушаалтны 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар хүлээн авч  Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийн систем болох www.meduuleg.iaac.mn сайтад   хуулийн хугацаанд нь оруулж, баталгааны хуудас ирүүлсэн бүртгэлийг хөтөлж, тусгай сейфэнд архивлан хадгалж байна.

100

22

Удирдах албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн ажил эрхлэлтийн судалгааг гаргаж ил тод, нээлттэй мэдээлэх.

Хуулийн үйлчлэлд хамаардаг албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдийн судалгааг гаргуулан авсан.

100

Арав. Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

23

4.1.10.1. авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх

Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр Хууль зүйн хэлтэстэй хамтран ажиллах.

Авилга, хээл хахуул, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээ хэрэгжүүлж, үнэнч шудрага, ил тод байдлыг ханган ажиллах хамт олны амлалт өгч  “Бид авилгагүй хамт олон” уриалгад бусад төрийн байгууллагуудыг уриалж хамт олноороо нэгдсэн.

100

Дундаж хувь

100

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР