Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа
Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 06 дүгээр сарын 17-ний А/243 тоот захирамжын дагуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд :
№ |
Газрын байршил |
Зориулалт |
Талбайн хэмжээ /м2/ |
Эзэмшүүлэх газрын суурь үнэ /төг / |
Эзэмшүүлэх хугацаа /жилээр/ |
Эзэмшүүлэх нэгж талбарын тоо |
1 |
Сайнцагаан сум 7-р баг /Хуучин ДКПР-ийн зүүн урд талд / |
Үйлчилгээний |
5000 /0,5/ |
40,000000 |
15 |
1 |
- Үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа 2016 оны 07 дугаар сарын 20 -ны өдрийн 10:00 цагт Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд нээлттэй явагдана.
- Холбогдох мэдээлэлийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын www.dundgovi.gazar.gov.mn вэб хуудас болон 70592555, 99840827, 80088606 утсаар лавлана уу.
Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбарыг ноториатаар батлуулах
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
3. Өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
4. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах/
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ноториатаар батлуулах
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбарыг ноториатаар батлуулах
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах/
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР