ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2017-06-03

Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 06 дүгээр сарын 02-ний А/179 тоот захирамжын дагуу  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн  нутаг дэвсгэрт дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний цахим дуудлага худалдаа зохион байгуулна. 

Газрын байршил 

 

 Зориулалт 

 

Талбайн хэмжээ /м2/

 

Эзэмшүүлэх газрын суурь үнэ /төг /

 

Эзэмшүүлэх хугацаа /жилээр/

 

Эзэмшүүлэх нэгж талбарын тоо 

1

Сайнцагаан сум 9-р баг /Тэспетролиум ШТС-ын баруун хойд талд/

Үйлчилгээний

900м2      /0,09га/

 3’600’000

 15

1

Үйлчилгээний зориулалтаар  эзэмшүүлэх газрын  эрхийн гэрчилгээний цахим  дуудлага худалдааг 

2017 оны 07 дугаар сарын 04 -ны өдрийн 09  цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно.

Цахим дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.

1.    Иргэний үнэмлэх  эсхүл  түүнтэй адилтгах бичиг баримт,  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2.    Дэнчингийн мөнгө төлсөн баримт  /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү мөнгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дуудлага худалдааны данс  100080000962 тоот дансанд тушаах /      
3.   Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4.    Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг  төлөөлж, оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл  

 

Дундговь  аймгийн Газрын харилцаа,

 барилга хот байгуулалтын газар

Дэлгэрэнгүй мэдээллийг:  www.dundgovi.gazar.gov.mnwww.mle.gov.mn

 70592555, 99840827, 80088606   

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР