ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА


Газар эзэмшүүлэх цахим төсөл сонгон шалгаруулах тухай Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн А/189 дугаар захирамжийг үндэслэн үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх тул цахим төсөл сонгон шалгаруулалтыг 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаатай зарлаж байна.
Төсөлийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 12500 төгрөгөөр худалдан авч болно.
Данс: Дундговь аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын 080029002 тоот данс.
Эзэмшүүлэх газрын байршил:
Сайнцагаан сум 6-р баг Тэспетролиум ШТС-ын зүүн урд талд
Талбайн нийт хэмжээ: 900 м2 /0,09 га /
Зориулалт: Үйлчилгээний
Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа:
2017 оны 08 сарын 15-ний өдрийн 08:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цаг хүртэл
Гэрээний ерөнхий нөхцөл:
Шалгарсан байгуулагатай Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд:
- Шалгаруулалтанд оролцогчид зар мэдээнд тусгасан зүйлийг хангасан эсэх
- Тухайн газарт явуулах ажил үйлчилгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх
- Төсөл нь Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх
- Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны багтаамж
- Тухайн хот суурины нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү ач холбогдолтой байх
- Улс орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
- Төслийн болзолыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, түүний байгаль орчинд сөрөг нөлөөлөх байдлыг харгалзах
- Хамгийн өндөр оноо авсан төслийг сонгон шалгаруулах
Төсөл сонгон шалгаруулалтанд сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болох бөгөөд дор дурьдсан шаардлагыг хангасан байвал зохино.
- Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх
- Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
- Төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх
- Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар: Дундговь аймгийн ЗДТГазар 126 тоот өрөө
Утас: 70592555, 80088606, 99840827