ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН А/64 ТООТ ЗАХИРАМЖИЙН ДАГУУ СУМЫН 3 ДУГААР БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ДОР ДУРЬДСАН БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ЗАРЛАЖ БАЙН

2018-07-27

Дуудлага худалдааны хэлбэр: Танхимын хэлбэрээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.

Дуудлага худалдааны ерөнхий зүйл:

Газрын байршил

Зориулалт

Талбайн хэмжээ, м2

Эзэмшүүлэх газрын суурь үнэ, төг

Эзэмшүүлэх хугацаа, жилээр

Эзэмшүүлэх нэгж талбарын тоо

1

3-р баг, Хадан хошуу /Юра гуайн хашааны урд талд/

Үйлчилгээ

500 /0,05 га/

240,000

15

1

Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг  2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас  эхлэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл бүртгэнэ. 

Дуудлага худалдаа явагдах хугацаа: Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын 1 давхарын хурлын танхимд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад эхлэнэ.

 

Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам:  Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.

 

  1. Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ:
    1. Иргэний үнэмлэх, эсхүл  түүнтэй адилтгах бичиг баримт,  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт  /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
    3. Өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
    4.  Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
    5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг  төлөөлж, оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл 

Холбоо барих утас: 99845234

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР