Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээний цахим дуудлага худалдаанд урьж байна.

2018-10-14
Тайлбар:
 
Дундговь аймгийн Өндөршил сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 11-ний өдрийн А/90 тоот захирамжийн дагуу, Дундговь аймгийн Өндөршил сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний цахим дуудлага худалдаа зохион байгуулна. Гэр бүлийн хэрэгцээний газрын эрхийн гэрчилгээнний цахим дуудлага худалдааг 2018 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00минут 00 секундэд эхлүүлж мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно. Цахим дуудлага худалдаанд оролцогч дараахь материалыг бүрдүүлнэ. 1.Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, 2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү мөнгийг сумын Засаг даргын Тамгын газрын 221000008061 тоот дансанд тушаах/ 3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, 4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл, Жич: Дуудлага худалдааны дугаар, Оролцогч нэр, регистрийн дугаараа зөв бичнэ. Бүртгэлийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө буюу 2018 оны 11-р сарын 09-ны 08:30 минутанд хаана. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 88208883,88860996 дугаарын утсаар лавлана уу.
Хаяг:
 
Дундговь Өндөршил 1-р баг 1a Хойд цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР