ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАРЛАЛ

2022-04-06
Дундговь аймгийн хэмжээнд сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахимаар зарлаж байна.
Дараах QR кодыг уншуулан Газрын биржийн цахим системтэй холбогдоно уу.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох mle.mn сайтаар бүртгүүлнэ. Үүнд:
• Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
• Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
• Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)
• Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг тухайн сумын тэмдэгтийн хураамжийн дансанд тушаана)
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР