АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” УУЛЗАЛТЫГ БАРУУН СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2023-05-16





"Иргэдээ сонсъё" уулзалтыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд баруун сумдад зохион байгуулах бөгөөд 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Дундговь аймгийн Луус, Хулд суманд ажиллалаа.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Дээрх ажлын хүрээнд манай байгууллагаас газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж, www.egazar.gov.mn газрын кадастрын цахим системийг иргэдэд сурталчилж, заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Санал асуулга