САЙНЦАГААН СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙГАА ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

2024-12-20
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй дараах жагсаалтад дурдсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад дурдснаар цахим хэлбэрээр мэдэгдэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт (Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал
гаргах боломж олгоно)-ын дагуу газар эзэмшигч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор үндэслэл бүхий хариу тайлбарыг тус байгууллагад ирүүлнэ үү.
 
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР