ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2021-09-10
Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/345 тоот захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг дахин цахимаар зарлаж байна. Үүнд:
1. 9-р баг, Шарангад /автозамын хойд талд/ худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 4 нэгж талбар (талбайн хэмжээ тус бүр 1200 м.кв)
2. 7-р баг, Их тойруу 6-608-ын зүүн талд худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 1 нэгж талбар (талбайн хэмжээ 500 м.кв)
3. 7-р баг, Их тойруу /Аз зоогийн газрын зүүн талд/ худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 1 нэгж талбар (талбайн хэмжээ 400 м.кв)
Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл цахимаар бүртгэнэ.
Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 15 цаг 00 минут хүртэл
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох mle.mn сайтаар бүртгүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)
5. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР