Газар чөлөөлөх тухай

2022-05-03
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”-ыг зөрчиж Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт дур мэдэн өөрийн өмчлөлийн газрын хашааны хэмжээг сунгасан мөн автомашины гараж, контейнер, амбаар, ёмкость, дугуй засвар, хашаа, хавтан тавьж зохих зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй 60 байршилд аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийн дагуу газар чөлөөлөх тухай хугацаатай “Мэдэгдэх хуудас”-ыг тус байгууллагаас хүргүүлсэн.
Уг мэдэгдлийн дагуу 4 байршил зөвшөөрөлгүй ашиглаж байсан газраа чөлөөлөөд байна.
Газар чөлөөлөөгүй иргэд мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахыг АНХААРУУЛЖ байна.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР