“Монгол нутгийн зураг” номын дээжээс

2022-05-10
Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарыг илэрхийлэх газрын зургийг судалсан “Монгол нутгийн зураг” зургийн тайлбар, галигийн хөрвүүлэлт бүхий Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт хадгалж байсан 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, ноорог, Халхын аймаг хошуудын “Нутгийн зураг”-ийн гараар зурсан эхүүдийн судалгаа, мэдээллийг нэгтгэж гурван боть ном хэвлэгдсэн.
“Монгол нутгийн зураг” номын
• Эхний боть номонд Сэцэн Хан аймаг,
• Хоёрдугаар ботид Түшээт хан аймаг,
• Гуравдугаар ботид Халхын сайн ноён аймаг гээд Монгол нутгийн нийт 183 газрын зургийг багтаасан байна.
“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан аймгийн С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сан болон Музейд тус номын дээжийг гардууллаа.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР