ДЭРЭН, ГОВЬ-УГТААЛ СУМДАД "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-13
Газрын харилцааны үйлчилгээг иргэдэд хүргэх, www.egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системийг сурталчлан таниулахаар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2022 оны 05 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дэрэн, Говь-Угтаал суманд зохион байгууллаа.
Бид иргэдэд www.egazar.gov.mn сайтаас хэрхэн үйлчилгээ авах талаар танилцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгуулах, шинээр газар өмчлөх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа бүртгэлтэй эсэхийг мэдээллийн сантай тулгаж, баталгаажуулж байна. Мөн иргэдэд газар өмчлүүлж, эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжуудыг мэдээллийн сантай тулгаж, нөхөн бүрдүүлэлтийн ажлыг хийж байна.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР