Газар чөлөөлөх тухай

2022-05-31
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт дур мэдэн өөрийн өмчлөлийн газрын хэмжээг сунгаж хашаажсан, зохих зөвшөөрөлгүйгээр автомашины гараж барьсан мөн контейнер, амбаар, ёмкость, дугуй засвар, хашаа, хавтан тавьж зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа 48 байршилд 2 дахь удаа “Газар албадан чөлөөлөх тухай” хугацаатай “МЭДЭГДЭХ ХУУДАС”-ыг манай байгууллагаас холбогдох иргэдэд хүргүүллээ.
2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12 байршилд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан иргэд газраа чөлөөлөөд байна.
Газар чөлөөлөөгүй иргэд мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах болохыг АНХААРУУЛЖ байна.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР