Газар чөлөөлөлт

2022-06-21
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн заалтын дагуу Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр автомашины гараж барьсан мөн контейнер, амбаар, ёмкость, хашаа, хавтан тавьж зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэн, ААН-ийн газрыг албадан чөлөөлөх ажил явагдаж байна.
Сайнцагаан сумын хэмжээнд зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 46 байршил байснаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 25 байршилд газрыг чөлөөлөөд байна.
Өмчлөлийн газрынхаа хэмжээг зохих зөвшөөрөлгүй сунгасан иргэдэд хашаагаа татах тухай хугацаатай мэдэгдлийг манай байгууллагаас хүргүүлсэн боловч заасан хугацаанд хашаагаа татаагүй 22 нэгж талбарын мэдээллийг Газрын тухай хуулийн дагуу зөрчил арилгуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлээд байна.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР