Сайхан-Овоо сумын төвийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн дуусгалт

2022-08-05
Ажлын нэр, байршил: Сумын төвийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн дуусгалт, Сайхан-Овоо сум.
Гүйцэтгэгч: "Алтайн үндэс констракшн" ХХК
Зураг төсөл зохиогч: "Кинг сий инженер энд констракшн консалтинг групп" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв, 1,22 тэрбум төгрөг
Ажлын явцын тайлбар: 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 50 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн гадна цахилгааны ажил болон био шүүлтүүр, 2 үет тунгаагуурын бетон цутгалтын ажлууд тус тус хийгдсэн, био цөөрмийн газар шорооны ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, техникийн аюулгүй ажиллагааны талаар болон үе шатны ажилд зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллав.
Захиалагчийн хяналт гүйцэтгэсэн: Барилга, хот байгуулалтын хэлтэс
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР