ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР /Өндөршил сум/
2024-10-03
Дундговь аймгийн Өндөршил сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/95 тоот захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршилд газар эзэмших эрхийн нээлттэй дахин дуудлага худалдааг цахимаар / ЭНД ДАРНА УУ /зарлаж байна. Үүнд:
1.Өндөршил сум 3-р баг, Бөхт 2-201а тоотод байршилтай 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалттай 1 нэгж талбар
Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2024 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 10 дугаар сарын 09-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл цахимаар бүртгэнэ.
Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 15 цаг 00 минут хүртэл
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох mle.mn сайтаар бүртгүүлнэ. Үүнд:
Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
1. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
2. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
3. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)
4. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)
Санал асуулга