Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна



Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2019 оны 04-р сарын 09-ний өдрийн А/97 тоот захирамжын дагуу 3-р багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн постны баруун талд орших газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулна.Үүнд :
№ |
Газрын байршил |
Зориулалт |
Талбайн хэмжээ /м2/ |
Эзэмшүүлэх газрын суурь үнэ /төг / |
Эзэмшүүлэх хугацаа /жилээр/ |
1 |
Сайнцагаан сум 3-р баг Цагдаагийн постны баруун талд /1-р байршил/ |
Худалдаа, үйлчилгээний |
600 |
2400000 |
15 |
2 |
Сайнцагаан сум 3-р баг Цагдаагийн постны зүүн талд /1-р байршил/ |
Худалдаа, үйлчилгээний |
600 |
2400000 |
15 |
3 |
Сайнцагаан сум 9-р баг Тэспетролиум ШТС-ын баруун талд /1-р байршил/ |
Худалдаа, үйлчилгээний |
600 |
2400000 |
15 |
Үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын эрхийн гэрчилгээний цахим дуудлага худалдааг 2019 оны 05 дүгээр сарын 15 -ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 15 цаг 00 минут 00 секундэд зогсооно. Бүртгэлийг www.mle.mn цахим хуудсанд нэвтрэн хэрэглэгчийн эрх үүсгэж, бүртгүүлнэ.
Цахим дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчингийн мөнгө болох дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү мөнгийг тушаах
3. Дуудлага худалдаанд оролцох бүртгэлийн хураамж 12500 төгрөгийг 100080000962 тоот дансанд тушаах
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж, оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл
Дэлгэрэнгүй мэдээллийг www.dundgovi.gazar.gov.mn, www.mle.mn цахим хуудас болон 70592555, 88060992 утсаар авна уу.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
САЙНЦАГААН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР