ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Эрдэнэдалай сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/25 тоот захирамжийн дагуу сумын 7-р багийн нутаг дэвсгэрт дор дурьдсан байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаж байна.
- Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
- Дуудлага худалдааны ерөнхий зүйл:
№ |
Байршил |
Зориулалт |
Газрын хэмжээ / м кв/ |
Газар эзэмшүүлэх хугацаа |
Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын анхны үнэ /төг/ |
Дуудлага худалдааг бүртгэх хугацаа |
Дуудлага худалдаа явагдах хугацаа |
1 |
Нийтийн ахуй үйлчилгээний баруун талд |
Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ |
300 |
15 |
240000 |
2019.10.24 |
2019.10.29 |
2 |
Дэнжийн сууцны урд талд |
Үйлдвэр, үйлчилгээ |
150 |
15 |
120000 |
2019.10.24 |
2019.10.29 |
- Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай хуулийн дагуу гэрээ байгуулна.
- Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалуудыг бүрдүүлж www.mle.mn гэсэн цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
- Холбогдох мэдээллийг Эрдэнэдалай сумын ЗДТГ- нэг цонхны үйлчилгээ, Dundgovi.gazar.gov.mn, Dundgovi.gov.mn, 89279040 утсаар лавлана уу.
Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ :
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Маягтаар /
- Иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуй нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчин төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/ төрийн сан банкны 100080000962 тоот дансанд байршуулна.
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг / 100081300941 тоот дансанд тушаасан баримт
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,
БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР