ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2021-03-15
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/32 тоот захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахимаар зарлаж байна. Үүнд:
1. Улсын чанартай авто зам дагуу худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 4 нэгж талбар (тус бүр 1200 м.кв)
2. Мал нядалгааны цэгийн зориулалттай 2 нэгж талбар (тус бүр 2000 м.кв)
Оролцогчдыг бүртгэх хугацаа:
2021-04-02 09:00:00 / 2021-04-08 15:00:00
Үнийн санал авах хугацаа:
2021-04-09 09:00:00 / 2021-04-09 15:00:00
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох www.mle.mn сайтаар бүртгүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000962 тоот дансанд тушаана)
5. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)
Дэлгэрэнгүй мэдээллийг 70592555 утсаар лавлана уу.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР