Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

2021-05-10
Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/162 тоот захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахимаар зарлаж байна. Үүнд:
1. Улсын чанартай авто зам дагуу худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 3 нэгж талбар (3000 м.кв)
2. Амины орон сууцны зориулалттай 1 нэгж талбар (225 м.кв)
 
Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл цахимаар бүртгэнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох mle.mn сайтаар бүртгүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)
5. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)
 
Байршил: Дундговь, Сайнцагаан, 6-р баг, Боржигон (Сод Монгол ШТС-ын зүүн талд)
Зориулалт: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор
Талбайн хэмжээ: 600 м.кв
Анхны үнэ: 2.400.000 төгрөг
Дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
https://mle.mn/#/auction/detail/9736
 
Байршил: Дундговь, Сайнцагаан, 9-р баг, (Шарангад цайны газрын зүүн талд автозамын хойно) 1-р байршил
Зориулалт: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор
Талбайн хэмжээ: 1200 м.кв
Анхны үнэ: 4.800.000 төгрөг
Дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
https://mle.mn/#/auction/detail/9734
 
Байршил: Дундговь, Сайнцагаан, 9-р баг, (Шарангад цайны газрын зүүн талд автозамын хойно) 2-р байршил
Зориулалт: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор
Талбайн хэмжээ: 1200 м.кв
Анхны үнэ: 4.800.000 төгрөг
Дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
https://mle.mn/#/auction/detail/9735
 
Байршил: Дундговь, Сайнцагаан, 7-р баг, (ХХААГ-ын зүүн талд)
Зориулалт: Амины орон сууц
Талбайн хэмжээ: 225 м.кв
Анхны үнэ: 270.000 төгрөг
Дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
https://mle.mn/#/auction/detail/9737
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР