ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2021-05-28

Газрын байршил: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2021 оны А/63 тоот захирамжын дагуу сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 2-р багийн нутаг дэвсгэр Шанаа хад орчмын 2.0 га газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар цахим хэлбэрээр дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцогчдийг бүртгэх хугацаа:  Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 06-р сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл цахимаар бүртгэнэ.

Оролцогч дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох www.mle.mn сайтаар бүртгүүлнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)

5. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080100941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)

Дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

https://mle.mn/#/auction/detail/10001

Лавлах утас: 70592555, 88060992

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР