ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2022-02-25

Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/47 тоот захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг дахин цахимаар зарлаж байна. Үүнд:

  1. 5-р баг, Их тойруу /автозамын баруун талд/ худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 1 нэгж талбар (талбайн хэмжээ тус бүр 3000 м.кв)
  2. 7-р баг, Их тойруу, Амины орон сууцны зориулалттай газар (талбайн хэмжээ тус бүр 300 м.кв)
  3. 9-р баг, Шарангад /автозамын баруун талд/ худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 1 нэгж талбар (талбайн хэмжээ тус бүр 1200 м.кв)

Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас  эхлэн 03 дугаар сарын 23-ны  өдрийн 15 цаг 00 минут хүртэл цахимаар бүртгэнэ.

Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутаас  эхлэн 15 цаг 00 минут хүртэл

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох mle.mn сайтаар бүртгүүлнэ. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  4. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)
  5. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР