СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-03-15










Сумдын Газрын даамлуудын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, Газрын удирдлагын нэгдсэн систем болон сумдын Газрын даамлуудын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж, сумдын Газрын даамлуудыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас
- “Газрын кадастрын мэдээллийн сангийн хөгжүүлэлт”
- “Газрын төлбөр татварын системийн хөгжүүлэлт”
- “Газар зохион байгуулалтын чиглэлээр цаашид анхаарах асуудал”
- “Хаягийн мэдээллийн системийн хөгжүүлэлт” сэдвийн хүрээнд цахим сургалтыг авлаа.
Мөн албан хаагчид хариуцсан чиг үүргийн хүрээнд сургалт, мэдээлэл хийхээс гадна байгууллагын хүний нөөцийн бодлого, 2022 оны ажлын үр дүн, ололт амжилт, 2023 онд хэрэгжүүлэх байгууллагын бодлого, шинээр санаачлан хэрэгжүүлэх ажил, томоохон бүтээн байгуулалтуудын талаар албан хаагчдад танилцууллаа.
Санал асуулга