ЭРХЭМ ЗОРИЛГО, СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

 

АЛСЫН ХАРАА       

 

“ИРГЭН ТӨВТЭЙ-УХААЛАГ, ЦАХИМ ГАЗРЫН ХАРИЛЦАА”

 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

            Дундговь аймгийн газрын нөөцийг төлөвлөх, зурагжуулах, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах,энэ талаар аймаг, сумын Засаг даргын шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар газрыг зөв зохистой ашиглах, хамгаалах, газрын эдийн засгийн үр өгөөжийг иргэд, байгууллага, аж ахуйн нэгж хүртэх нөхцлийг бүрдүүлэх.

             Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төлөв, хэрэгжүүлэх үе шатны зорилттой уялдуулан барилга, дэд бүтэц, хот байгуулалт, хот суурины ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө болон барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээртэй холбогдолтой судалгаа хийж, санал гаргах, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

          Газрын харилцааны салбарт мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх замаар газартай холбоотой төрийн үйлчилгээг цахимжуулж, үйл ажиллагааны шуурхай, мэргэжлийн, ил тод байдлыг хангахад оршино. 

Дээрх стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Стратегийн зорилт 1: Аймгийн хэмжээнд хот суурингийн төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зураг, газар доорх шугам сүлжээний зургийг солбицолын ITRF2020 эринд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

Стратегийн зорилт 2: Аймгийн хэмжээнд газар зүйн нэрийн тодруулалт хийнэ.

Стратегийн зорилт 3: Газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын систем бий болж, нөхөн сэргээх тогтолцоо бүрдүүлэн хяналт тавина.

Стратегийн зорилт 4: Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Стратегийн зорилт 5: Газрын маргааны асуудал 71 байсныг 2024 онд 36 болгон бууруулна. 

Стратегийн зорилт 6: Газар зүйн мэдээллийн системд суурилсан газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн системийг нэвтрүүлж, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг сурталчлах.

Стратегийн зорилт 7: Байгууллагын сүлжээ, техник, программ хангамж, системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах.

Стратегийн зорилт 8: Байгууллагын архивын стандарт орчныг сайжруулах.

Стратегийн зорилт 9: Хот, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүн амын эрүүл аюулгүй амьдрах орчинг 70 хувьд хүргэнэ.

Стратегийн зорилт 10: Дэд бүтцийн хангамжийн найдвартай эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж найдвартай, үр ашигтай дамжуулах нөхцлөөр бүрэн хангана.

Стратегийн зорилт 11: Хот байгуулалтын кадастрын цахим системд мэдээлэл бүртгэх.

Стратегийн зорилт 12: Байгууллагын ил тод байдлыг хангах, үйлчилгээний стандартыг сахих, авилгаас ангид байх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

Стратегийн зорилт 13: Хүний нөөцийн нэгдсэн цахим сан /төрийн албан хаагчийн хувийн хэрэг, шилжилт хөдөлгөөн, сэлгэн ажиллуулах, шагнал урамшуулал, албан тушаалын өөрчлөлт, цол, зэрэг дэв олгох гэх мэт үзүүлэлттэй байх/ бүрдүүлнэ.

Стратегийн зорилт 14: Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулах замаар байгууллагын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Стратегийн зорилт 15: "Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр"-ийн дагуу ажилтнуудыг сургалтад хамруулна.

Стратегийн зорилт 16: Санхүү, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгож төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангана.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2021-2024 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:

  • Геодези, зураг зүй
  • Суурь судалгаа, мониторинг
  • Газар зохион байгуулалт
  • Кадастр
  • Орон зайн мэдээлэл, технологи
  • Хот төлөвлөлт
  • Хот байгуулалтын кадастр

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

                                                                                   

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР