ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
ГАЗРЫН ХАРИЛЦАА
Газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах,өмчлүүлэх, газрын хэмжилт, зураглал, үнэлгээ, төлбөр, бүртгэл, газар хамгаалах, нөхөн сэргээх түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зураг төсөл болон хэрэгжилтэнд хяналт тавьж, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хэрэгжилтийг хангуулах,
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР
Төрөөс архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, аймаг, сумдын удирдлагад хот байгуулалт, төлөвлөлтийн болон хот, тосгоны хөгжлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, нийгэм эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийг үе шаттай хөгжүүлэх,
САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Салбарын хууль тогтоомж, норм нормативийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ
Барилгын материалын лаборатори нь барилга байгууламжид хэрэглэгдэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг сайжруулах, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх,
БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ
Улсын орон нутгийн болон төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, зураг төслийн ажлын даалгавар боловсруулах, үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулна.