САЙНЦАГААН СУМЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН ЗӨРҮҮГ ЗАСВАРЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТУС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2023-04-21
Барилга, хот байгуулалтын Сайд, Цахим хөгжил, харилцаа, холбооны Сайд нарын хамтарсан 2022 оны 227/А/76 тоот тушаалаар “Хаягийн мэдээллийн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан.
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамтарсан ажлын хэсэг Сайнцагаан суманд ажиллаж тус байгууллагын Газрын удирдлагын хэлтсийн албан хаагчид болон Улсын бүртгэлийн хэлтэс, багийн Засаг дарга нартай уулзалт хийж орон нутагт тулгамдаж байгаа хаягийн мэдээллийн талаар харилцан санал солилцлоо.
Тус ажлын хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын хэмжээнд УБЕГ-т бүртгэлтэй “Г болон Ү” дугаартай бүртгэл мэдээлэл, ГЗБГЗЗГ-ын хаягийн системд бүртгэлтэй газар өмчлөлийн 12377 мэдээллийг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаягтай тулгаж зөрүүтэй мэдээллийн жагсаалтыг боловсруулсан бөгөөд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг гаргаж төрийн байгууллага хоорондын хаягийн мэдээллийг нэгтгэх, засварлах ажилд нэгдсэн аргачлал боловсруулан орон нутагт хүргүүлж, суурь өгөгдөл мэдээллийн зөрүүг засварлах, сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.
Дээрх ажлын үр дүнд 2 байгууллагын мэдээлэл нэгтгэгдэж Хаягийн мэдээллийн системээс олгосон шинэ хаягийг хуучин хаягтай зэрэгцүүлэн ашиглах боломж бүрдэх юм.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР