“ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ГАЗАР ӨМЧЛӨЛ 20” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-27
Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжсний 20 жилийн ой, “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг 13 дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж буйг тохиолдуулан “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа.
Бага хуралд тус байгууллагын дарга Э.Чагнаадорж орон нутагт нэн тулгамдаж байгаа 4 асуудлын хүрээнд “Орон нутагт газрын харилцааны тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.
Хуралд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон газрын харилцааны салбарын төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн төлөөллүүд зэрэг 140 гаруй хүн оролцсон байна.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР