Нийтийн орон сууцнуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ
2023-05-05





2023 оны 02 дугаар сард Турк, Сири улсад болсон газар хөдлөлт, мөн Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд 6-6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 3 удаа, 5-.5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 18 удаа, 4-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 238 удаа болсон байна.
Иймд Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02-00/07 тоот удирдамжаар Сайнцагаан суманд ашиглагдаж байгаа нийтийн орон сууцнуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд иргэд өөрийн эзэмшлийн байр, сууцны төлөвлөлт, зориулалтыг дур мэдэн өөрчилсөн, өргөтгөл барьсан зөрчлүүд илэрлээ.
Цаашид нийтийн орон сууцны төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн өргөтгөж барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварыг бууруулсан тохиолдолд холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авахыг анхаарна уу.
Хяналт гүйцэтгэсэн: Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Цэрэннадмид
Санал асуулга