ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АРГА ХЭМЖЭЭ

2023-07-27
Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалт “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж заасны дагуу өмчлөлийн газрынхаа хэмжээг зохих зөвшөөрөлгүй сунгасан 80 иргэнд хашаагаа татах хугацаатай мэдэгдлийг 2 удаа хүргүүлж, заасан хугацаанд 25 айл сунгасан хашаагаа татсан байна.
Мэдэгдэлд заасан хугацаанд сунгасан хашаагаа татаагүй иргэдэд дараагийн шатны арга хэмжээг авч байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн заалтын дагуу хашаагаа татаагүй тохиолдолд газрыг албадан чөлөөлөх болохыг анхааруулж байна.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР