БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН УРГАМЛЫН БИОМАСС
2023-08-24

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 126 дугаар тушаалаар батлуулсан “Зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын мониторинг хийх аргачилсан заавар”-ын дагуу зайнаас тандан судлалын аргаар бэлчээрийн газрын биомассыг тооцож гаргалаа. “Mongolian data cube”-ээс модис хиймэл дагуулын мэдээг ашиглан аймгийн хэмжээнд 2023 оны 08 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар ургамлын индексийн зургийг татан авч, Arcgis программ ашиглан боловсруулалтын ажлыг гүйцэтгэн бэлчээрийн газрын ургацыг тодорхойллоо.
Бэлчээрийн газрын ургамлын биомасс:
- Хамгийн их утга 147.3 г/м2,
- Хамгийн бага утга 5.65 г/м2
- Дундаж утга 76.5 г/м2 байна.
Санал асуулга