ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ БАЙРШИЛТАЙ БАЙСАН "ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ" ҮЗҮҮЛДЭГ КИОСК МАШИНЫГ ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА.

2023-10-02

Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой ба 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, кадастрын зураг, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Иргэд дээрх үйлчилгээг өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараараа нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой юм.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР