ИРГЭН, ААН, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
2023-10-24

Дундговь аймгийн хэмжээнд “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг бүрдүүлж, мэдээллийн санд бүртгэх” ажлын хүрээнд Сайнцагаан сумын барилга байгууламжийн дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийн санд оруулах ажлыг “Вектор меп” ХХК 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд гүйцэтгэж байна.
Иймд ажлын хэсэг очиж ажиллах үед өөрсдийн эзэмшлийн барилга, байгууламжийн хувийн хэргийг бэлэн байлгана уу.
Хэрэв барилга байгууламжийн хувийн хэрэг байхгүй тохиолдолд хавсралт маягтын дагуу мэдээллийг бүрдүүлж бидэнтэй хамтран ажиллана уу.
Санал асуулга