Элэгдэл, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх тухай
2024-08-11

Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хуучин оросын тосгоны орчмын элэгдэл, эвдрэлд орсон 18 га газрыг Сайнцагаан сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээд өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээхээр тусгаж, төлөвлөгөөг батлуулсан.
Газрын тухай хуулийн 27.5 дахь заалтад хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болохоор зохицуулсан байдаг.
Иймд дээрх газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн сэргээж, эзэмших хүсэлтэй иргэн, ААН, байгууллагууд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тус байгууллагад хүсэлтээ ирүүлнэ үү.
Санал асуулга