ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2024-10-08

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн А/84 тоот захирамжаар  тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршилд газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахимаар зарлаж байна. Үүнд:

1. Энгэр-Ус 2-р багийн нутаг дэвсгэрт Мануулт байршилтай Хөрсний овоолго зориулалттай 1 нэгж талбар 5.5 га ( 55000 м.кв) https://www.mle.mn/mle#/auction/new/edit/22410

Оролцогчдыг бүртгэх хугацаа: 2024-10-28 09:00:00 / 2024-11-03 15:00:00

Үнийн санал авах хугацаа: 2024-11-04 09:00:00 / 2024-11-04 15:00:00

2. Энгэр-Ус 2-р багийн нутаг дэвсгэрт Мануулт байршилтай тэсэрч дэлбэрэх бодисын агуулах зориулалтай 1 нэгж талбар 0.67 га (6700 м.кв) https://www.mle.mn/mle#/auction/new/edit/22409

Оролцогчдыг бүртгэх хугацаа: 2024-10-28 09:00:00 / 2024-11-03 15:00:00

Үнийн санал авах хугацаа: 2024-11-04 09:00:00 / 2024-11-04 15:00:00

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох /mle.mn/сайтаар бүртгүүлнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)

5. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)

Дэлгэрэнгүй мэдээллийг 94909800 утсаар лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР