ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны 1-р сарын 11-ний өдрийн А/06 тоот захирамжын дагуу 3-р багийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулна.
Газрын байршил |
Зориулалт |
Талбайн хэмжээ /м2/ |
Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ |
Дэнчингийн хэмжээ /төг/ |
Дэнчин тушаах дансны дугаар |
Цагдаагийн постны баруун тал |
үйлчилгээний |
1200 |
4320000 |
432000 |
СЦ сум 081400962 |
- Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2017 оны 2-р сарын 13 өдрийн 10.00 цагт Сайнцагаан сумын ЗДТГазрын хурлын танхимд нээлттэй зохион байгуулна.
- Холбогдох мэдээллийг Сайнцагаан сумын ЗДТГазрын 104 тоот, Сайнцагаан сум ЗДТГазар /Facebook/ Dundgovi.gov.mn хаягаар , аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын www.dundgovi.gazar.gov.mn вэб хуудас болон 88060992, 80088606 утсаар лавлана уу.
- Дуудлага худалдаанд оролцогчдыг 2-р сарын 10 –ний өдөр Сайнцагаан сумын ЗДТГазрын 104 тоот өрөөнд бүртгэнэ.
Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбарыг ноториатаар батлуулах
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
3. Өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
4. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг Сайнцагаан сумын газрын даамлаас авах/
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ноториатаар батлуулах
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбарыг ноториатаар батлуулах
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг Сайнцагаан сумын газрын даамлаас авах/