ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН ХҮРЭЭНД:

2016-05-26

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан 2016 оны 05 сарын 25-ны өдөр  тус аймгийн нийгмийн эмзэг бүлгийн айл өрх, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл санааны болон эд материал, хүнс, ахуйн хэрэглээний тусламж үзүүлэх үйл ажиллагааг  зохион байгууллаа.  Дээрх үйл ажиллагаанд 9 өрхийн 17 хүн хамрагдсан ба Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 8 өрхөд 6000м2 газар өмчлөх эрхийн бичиг, 9 өрхөд хүнс,  ахуйн хэрэглээний 450,000 төгрөгний тусламж, 9 өрхийн 17 хүнд 79000 төгрөгний хувцасны тусламжийг тус тус үзүүллээ. Мөн Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар дээрхи иргэдэд мэдээлэл хийлээ.       Хамтран ажилласан “Дэлхийн зөн” ОУБ, “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье. 

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР