ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА - 2
Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах тухай Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/98 дугаар захирамжийг үндэслэн Хүүхдийн тоглоомын төв байгуулах зориулалтаар газар эзэмшүүлэх тул төсөл сонгон шалгаруулалтыг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зарлаж байна.
Төслийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 50000 төгрөгөөр худалдан авч болно.
Данс: Дундговь аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын 080029002 тоот данс.
Эзэмшүүлэх газрын байршил:
Сайнцагаан сум 7-р баг ТХДЖТ-ын баруун тал, 6-р цэцэрлэгийн хойд талд
Талбайн нийт хэмжээ: 0,09 га
Зориулалт: Хүүхдийн тоглоомын төв байгуулах зориулалатаар
Төсөл сонгон шалгаруулалтанд орох барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шаардлага:
Барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шаардлагыг хавсаргав.
Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын үнэ: 360000 төгрөг
Шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төслийг ирүүлэх эцсийн хугацаа:
2016 оны 05 сарын 04-ний өдрийн 18:00 цаг хүртэл
Гэрээний ерөнхий нөхцөл:
Шалгарсан байгуулагатай Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд:
1.Шалгаруулалтанд оролцогчид зар мэдээнд тусгасан зүйлийг хангасан эсэх
2.Тухайн газарт явуулах ажил үйлчилгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх 3.Төсөл нь Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх
4.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны багтаамж
5.Тухайн хот суурины нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү ач холбогдолтой байх
6.Улс орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
7.Төслийн болзолыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, түүний байгаль орчинд сөрөг нөлөөлөх байдлыг харгалзах
Төсөл сонгон шалгаруулалтанд сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болох бөгөөд дор дурьдсан шаардлагыг хангасан байвал зохино.
- Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх
- Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
- Төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх
- Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар:
Дундговь аймгийн ЗДТГазар 127 тоот өрөө
Утас: 70592555, 80088606, 99840827