АЛБАН ХААГЧИДТАЙ 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАЙГУУЛЛАА

2025-03-21
✅Сумдын Газрын даамлуудын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалт 2025 оны 03 дугаар сарын 20-оос 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
✅ 2025-03-20-ны өдрийн сургалтаар тус байгууллагын Газрын дарга Э.Чагнаадорж байгууллагын 2025 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт чиг үүргийн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээг танилцуулж сургалтын үйл ажиллагааг нээлээ.
✅ Газрын удирдлагын хэлтсээс Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, малчдын хоршоодод 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх, төлөвлөх тухай, салбарын үйл ажиллагааны хүрээнд шинээр батлагдсан дүрэм журмын тухай, Барилга хот байгуулалтын хэлтсээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтуудыг танилцууллаа.
✅ Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Одончимэг сургалт мэдээлэл хийлээ.
✅ Газрын даамлуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал болон Газрын удирдлагын нэгдсэн системийн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.
 
✅2025-03-21-ны өдрийн сургалтаар ГЗБГЗЗЕГ-ын мэргэжилтэн С.Өлзийбуян “Хилийн цэсийн цахим системийн танилцуулга”, мэргэжилтэн Ж.Баянмөнх “Газрын төлбөр, татварын цахим системийн үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийлээ.
✅Байгууллагын бүх албан хаагчидтай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллаа.
 
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:

 
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР