АЙМГИЙН УДИРДЛАГУУД БАРИЛГАЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-03-26

Тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, тус байгууллагын дарга Э.Чагнаадорж нар барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн Захирал, барилгын инженерүүдийг хүлээн авч, уулзлаа. 

Уулзалтын үеэр тус аймгийн барилгын салбарын нөхцөл байдлыг Барилгын техник хяналтын улсын байцаагч Э.Цэрэннадмид танилцуулсан ба аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, цаашид бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Мөн барилга угсралтын үйл ажиллагаанд салбарын хууль тогтоомж, норм дүрмийг чандлан баримталж, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг баримтлан ажиллахыг салбарын нийт инженер техникийн албан тушаалтнууд, аж ахуй нэгжийн Захирлуудад үүрэг болголоо.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР