ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ОРОЛЦЛОО
2025-03-28

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бүх нийтийн дадлага сургуулилт 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдлаа Дуут дохио дуугарах үеэр “Барилга, хот байгуулалтын алба”-ны бие бүрэлдэхүүн мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу дадлага сургуулилтад оролцож, ангийн бэлтгэл бэлэн байдлыг бүрэн хангаж оролцлоо.
Мөн байгууллагын албан хаагчид зарлан мэдээллийн дохиогоор “Суу, нүүгд, хүлээ” дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангалаа.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:
Санал асуулга