Бүх нийтийн их цэвэрлэгээ

2025-08-06

“Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах” тухай Сайнцагаан сумын засаг даргын А/132 тоот захирамжийн хүрээнд гаргасан “Хоггүй орчин, Шарилжгүй Мандалговь” уриалгад нэгдэн байгууллагын хуваарилагдсан талбай болон байгууллагын орчны хог хаягдлыг цэвэрлэн, шарилж, зэрлэг ургамлыг түүлээ. 

УРИАЛГА: Та оршин суугаа газрынхаа болон үйл ажиллагаа явуулж байгаа ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, шарилж, зэрлэг ургамлыг түүн бүх нийтийн цэвэрлэгээнд төрийн албан хаагчдынхаа хамт гар бие оролцохыг уриалж байна. 

Цэвэр, цэмцгэр орчныг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал тул иргэн таныг татсан тамхины ишээ ил задгай гудамж талбайд хаяхгүй байхыг манай хамт олон уриалж байна.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР