ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ КИОСК МАШИНААР ИРГЭД ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

2025-08-28

Дундговь аймгийн ЗДТГазрын дэргэд 24 цаг үйлчлэх “Цахим үйлчилгээний төв”-д байршиж байгаа "Газрын харилцааны цахим үйлчилгээ" үзүүлэх киоск машин нь хэвийн үйл ажиллагаанд орлоо. Тус киоск машинаар дамжуулан 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, кадастрын зураг, тодорхойлолтыг хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах зэрэг газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Дээрх төрийн үйлчилгээг авахдаа, өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараар нэвтэрнэ.

Газрын харилцааны киоск машины байршил:

  1. Дундговь аймгийн ЗДТГ-ын “Цахим үйлчилгээний төв”,
  2. Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар

ИРГЭД ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

 

 

 

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР