СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА





Сумдын Газрын даамлуудын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Газрын удирдлагын хэлтсээс Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, тус онд хийгдэх хяналт шалгалт, нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмын танилцуулга, суурь судалгаа мониторинг, газрын төлбөр, дуудлага худалдааны талаарх мэдээлэл, Барилга хот байгуулалтын хэлтсээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, шинээр батлагдсан норм ба дүрэм, хот байгуулалтын кадастрын цахим системийн хэрэглээ, түүний ашиглалтын талаар танилцууллаа.
Мөн ГЗБГЗЗЕГ-ын ГЗБХэлтсээс Засгийн газрын 2026 оны 45, 46 дугаар тогтоол, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн нэмэлт хөгжүүлэлт, эрхийн тохиргоо болон Газрын кадастрын системийн үйл ажиллагааны талаар, АЗДТГ-ын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Золжаргал эрчим хүчний хамгаалалтын зурвасын тухай тус тус мэдээлэл хийлээ.
Байгууллагын бүх албан хаагчидтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллаа.

































